ЗӨВЛӨМЖИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг 2 дахь удаагаа 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Уг чуулганд Монгол Улсын Шадар сайд, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, БНСУ, Япон улсын төлөөлөгчид, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, салбарын яамд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл нийт 800 гаруй төлөөлөгчид оролцов.
Чуулганаар хэлэлцсэн илтгэл, мэдээлэл, оролцогчдын хэлэлцүүлэг зэргээс гаргасан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлж, олон нийтэд түгээх, сурталчилахаар бэлтгэж байна. Та бүхэн хавсралтаар хүргүүлж байгаа зөвлөмжийн төсөлтэй танилцан саналаа khishigjargal@mlsp.gov.mn, norjmaa@mlsp.gov.mn, tsevelmaa@mlsp.gov.mn хаягруу ирүүлж хамтран ажиллахыг хүсье. Баярлалаа.