Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганаас гарсан нэгдсэн зөвлөмжийг гардууллаа

Залуучуудын Хөгжлийн Үндэсний Есдүгээр чуулган Төрийн ордонд бүтэн өдрийн турш үргэлжилж, 2 үндсэн хэлэлцүүлэг, 5 сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнөж, оролцогчдын саналыг нэгтгэн боловсруулж зөвлөмж гаргалаа. 

Зөвлөмжийг чуулганд оролцогчдыг төлөөлөн Монголын залуучуудын эвслээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад гардууллаа. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн оновчтой, үр дүнтэй ажиллах чадавх дээшилж, Иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, Тогтвортой хөгжлийн төлөө залуучуудыг татан оролцуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд зохион байгуулсан чуулган амжилттай болж өндөрлөлөө. Чуулган зорьсон зорилгоо бүрэн биелүүлэхэд цаашид ч Та бүхний оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд Та бүхний санаачилга, шийдэл, зөвлөмжийг Төрийн бодлогод тусгах, биелүүлэхийг хичээн хамтран ажиллах болно” гэлээ.

Дээш