ХНХ-ын сайд Х.БУЛГАНТУЯА: Залуучууд та бүхний санаачилга, шийдэл, мөрөөдөл, тэмүүлэл, эрэл хайгуулыг амжилтад хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлье
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА:
Чуулганы төлөөлөгчид өө, залуучууд аа,
Монгол бол залуусын орон. Та бүхэн энэ улсын эзэн нь учраас эх орныхоо нийгэм, эдийн засгийн хүнд ачааг үүрэлцэж, хамгийн оновчтой зөв шийдлүүдийг олоход оролцох ёстой гэдгээ ухамсарлаж байгаа биз ээ. “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуучуудын бүтээлч хамтын оролцоо” сэдэвт энэхүү чуулгандаа идэвхитэй оролцож, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаа нээлттэй, нухацтай ярилцаж, төртэйгээ, иргэний нийгэмтэйгээ хамтран нэгдсэн уриалга гаргана гэдэгт итгэж байна.
Залуучууд та бүхний санаачилга, шийдэл, мөрөөдөл, тэмүүлэл, эрэл хайгуулыг амжилтад хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлье.
Үндэсний чуулганы төлөөлөгч та бүхний ажил, амьдралд амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхныг ерөөе.