"Урт хугацааны тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог Монгол Улсад бий болгох нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ХНХЯ нь Японы ядуурлыг бууруулах сан, Ази, номхон далайн орнуудын дасан зохицох чадварыг бэхжүүлэх сангийн санхүүжилтээр “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” бүсийн техникийн туслалцааны төсөл (ТТ 9928)-ийг хэрэгжүүлж байна.   

Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьж байгаа юм. 

Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран “УРТ ХУГАЦААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ МОНГОЛ УЛСАД БИЙ БОЛГОХ” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг АХБ, ХНХЯ, ЭМЯ, СЯ, ХХҮЕГ, Геронтологийн үндэсний төв, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй  албан хаагчид оролцож, урт хугацааны тусламж үйлчилгээний санхүүжилтийн талаар өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага, цаашид бодлого, эрх зүйн зохицуулалтад хэрхэн тусгах, хэрэгжүүлэх талаар  санал солилцлоо.

Дээш