Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын төлөөлөгчид туршлага судлаж байна

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын НҮБ-ын Хүн амын сан болоод Лаосын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Хатагтай Инлаван Кеобунфан тэргүүтэй албаны төлөөлөгчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан болох и-тусламж сангийн үйл ажиллагаатай танилцах, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад  нутагшуулах чиглэлээр санал солилцлоо. 

Тус улсын төлөөлөгчид нь и-тусламж мэдээллийн сангийн үйл ажиллагааг Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын тэргүүн туршлага болохыг онцлохын ялдамд нийгмийн хариуцлагын хүрээнд уг санг хөгжүүлсэн мэдээллийн сангийн зөвлөхийг урьж ажиллахыг санал болголоо. 

Манай улс “Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ын ээлжит 10 дугаар тайланг 2022 оны 06 дугаар сард амжилттай хамгаалсан билээ. Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах Хорооноос “Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ын ээлжит 10 дугаар тайланд ирүүлсэн зөвлөмжид Монгол улс нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог амжилттай бүрдүүлсэнийг онцлон дурдсан нь энэ ажлыг НҮБ-ын түвшинд өндрөөр үнэлж байгаагийн томоохон жишээ юм.

Дээш