Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан аргачлалын төслийг хэлэлцлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Даатгуулагч
(иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт,
хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тодорхойлох” аргачлал
боловсруулах ажлын хэсгийн 10 удаагийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн боловсруулсан
аргачлалын танилцуулгыг хэлэлцэж, ХНХЯ, ЭМЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын
дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Нүд судлалын мэргэжлийн
салбар зөвлөл, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн салбар комиссын
гишүүд, магадлагч эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Нийт 11 мэргэжлийн салбар зөвлөл, Чих, хамар хоолойн
өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар
комисс, Дотрын анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар, Сэтгэц судлалын
мэргэжлийн салбар, Ерөнхий мэс засал судлал, Хавдар судлал, Эх барих
эмэгтэйчүүд, Мэдрэл, Арьс, Халдварт өвчин, Гэмтэл согог, Нүд судлалын
мэргэжлийн салбар зөвлөлүүд
боловсруулсан аргачлалаа хэлэлцүүлж дууслаа.