БНСУ-ын Жендерийн тэгш байдал, гэр бүлийн сайд Залуучууд солилцооны хөтөлбөрийн монгол оролцогчдыг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендерийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг 2001 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн.
Хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус солилцооны хөтөлбөрт энэ жил Монголын талаас мэдлэг, хандлага, манлайлах чадвараараа шалгарсан 16-22 насны 10 залуу хамрагдаж БНСУ-ыг өчигдөр зорьсон.
Хөтөлбөрт оролцож байгаа залуус Солонгос улсад 6 сарын 13-22 ны өдрүүдэд зочилж олон төрлийн арга хэмжээнд оролцох юм.
Хөтөлбөрийн эхний өдөр БНСУ-ын Жендерийн тэгш байдал, гэр бүлийн сайд болон холбогдох албаны хүмүүс монгол оролцогчдыг хүлээн авч уулзлаа.
Монгол талын залуучуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад харилцааны мэргэжилтэн Ж.Номин-Эрдэнэ болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар ахлан ажиллаж байна.