"Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь төсөл"-ийн удирдах зөвлөл хуралдлаа

           Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн Хөгжлийн Банктай хамтран 2020-2024 оны хооронд “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх” нь Бүсийн нутгийн техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлж байна. 

           Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний шинэ загварыг туршин нэвтрүүлэхээр нийслэл, аймаг, сумдаас нийт 3 байршлыг сонгон Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэгт “Ачлалт хүүхдүүд” ТББ, Дархан-Уул аймагт “Ахмадын хөгжлийн төв”, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Нэгдсэн эмнэлэгийг түшиглэн хэрэгжүүлж байна.

            Төслийн удирдах зөвлөлийн хурлыг 06 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулж, төслийн 2022 оноос 2023 оны 2 дугаар улирал хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, үйл ажиллагааны хүрээнд гарч буй ололт амжилт, тулгамдаж буй асуудал болон цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Дээш