Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2023 оны 06 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төсөлтэй хамтран зохион байгуулж буй “Сургагч багш”-ийн сургалтад оролцохоор ирсэн аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтаар Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд нэгж дээр тулгарч буй асуудал, албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, хүний нөөц, цалин хөлс зэрэг тулгамдаж буй асуудлыг салбарын албан хаагчид хөндөн анхаарч ажиллахыг сайдаас хүслээ.
Түүнчлэн уг сургалтад 160 албан хаагч оролцож байгаа бөгөөд тэд Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих үр дүнд суурилсан бодлого, төсвийн төлөвлөлт ба иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хэрэгжүүлэх салбарын албан хаагчдыг сургах “сургагч багш” болох юм