Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулав

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үр дүнд суурилсан бодлого, төсвийн төлөвлөлт ба иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хэрэгжүүлэх салбарын албан хаагчдыг сургах сургагч багш бэлтгэх” сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Салбарын сургагч багшийг бэлтгэх, 2024 оны хөдөлмөр эрхлэлтийн үр дүнд суурилсан бодлого, төсвийн төлөвлөлтийг хийх бэлтгэл ажлыг хангах зорилготой энэхүү сургалтад аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнээс бүрдсэн 160 гаруй албан хаагч оролцож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн төвтэй үзүүлэхэд шаардлагатай мэдлэг ур чадвараа ахиулж, тодорхой жишээг шийдвэрлэх байдлаар практик арга барилд суралцаж байна.   

Сургагч багш нар нь сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийг чадвахжуулах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулан иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үр дүнтэй, чанартай үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. 



Дээш