“Монгол дахь Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” дугуй ширээний хэлэлцүүлэг өрнөж байна
“Монгол дахь Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” дугуй ширээний хэлэлцүүлэг яг одоо өрнөж байна
Монгол Улс дахь “Дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төсөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн дэмлжлэгтэйгээр 2019 оны 10 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн ба Хөдөлмөр, Нийгмийн Xамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний Статистикийн хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, орон нутгийн төрийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй дөрвөн жилийн хугацаатай төсөл юм. Төслийн зорилго нь шилжилт хөдөлгөөнийг тусгасан, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, анхан шатны оролцоотойгоор бодит үр дүнд хүрэх үйл ажиллагаа хэрэгжүүлж Монгол орны дотоодын шилжин суурьшигчлын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах юм.
Дугуй ширээний хэлэлцүүлгээр:
- Төслийн голлох ололт, амжилтуудыг танилцуулах;
- Дотоод шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, баримт нотолгоонд суурилсан бодлогын баримт бичиг болон зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэxийн ач xолбогдлыг хэлэлцэx;
- Төслийн xүрээнд хэрэгжүүлсэн ажлыг төсөл дууссаны дараа ч хэрэгжүүлэx боломжтой эсэx талаар үнэлэx юм.
Дээш