НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулав
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан хамтран НҮБ-ын “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх
хэлбэрийг устгах тухай” конвенцын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын
төлөвлөгөөний төсөл, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн
аж байдлын комиссын 67 дугаар чуулганы үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлгээр Монгол Улс
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах
тухай конвенц”-ын 10 дахь тайланд Эмэгтэйчүүдийг
алагчлах үзлийг устгах конвенцын хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд
анхаарч, салбар дундын ажлын хэсэг байгуулан ажиллаж, хэрэгжүүлэх ажлын
төлөвлөгөөний төсөл боловсруулсныг танилцуулж, хэлэлцлээ.
Мөн энэ оны 3-р сарын
6-17-ны өдрүүдэд АНУ-д болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн
аж байдлын комиссын 67 дугаар чуулган “Дижитал эрин үед жендерийн тэгш байдлыг хангахын
төлөөх инновац, технологийн өөрчлөлтийн боловсрол” сэдвийн дор болсон тухай
тойм, үр дүн, Монголын талын оролцоог
олон нийтэд таниулах зорилготой илтгэл танилцуулж салбаруудын төлөөлөл,
оролцогчдыг мэдээллээр хангав. Энэ удаагийн чуулганд монголын талын оролцоо их
байж, Монгол Улс чуулганы дэд даргаар
ажилласан, мөн Сайд нарын дугуй ширээний уулзалтыг даргалсан, үндэсний сайн
дурын илтгэлийг танилцуулсан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид Эмэгтэйчүүдийг
алагчлах үзлийг устгах конвенцын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг
Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганаас гаргасан зөвшилцлийн
баримт бичгийн санал дүгнэлттэй уялдуулах, гол зөвлөмжүүдийг тусгах нь зүйтэй
гэж үзэв.
Түүнчлэн Монголын
Эмэгтэйчүүдийн холбооноос сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн талаар хийсэн үйл
ажиллагаа, ялангуяа хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрхийг
хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг танилцуулсан юм.