“Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв" -ийг нээлээ

Манай улсын нийт хүн амын 49,1 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бөгөөд дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9,5 жилээр доогуур байгааг дараах судалгаа, мэдээлэл харуулж байна. Тухайлбал,

  • Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлосон статистик мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд;
  • Эрэгтэйчүүд зам тээврийн ослоор эмэгтэйчүүдээс 2,8 дахин илүү нас барсан;
  • Эрэгтэйчүүд бусдад хорлогдож амиа алдах нь эмэгтэйчүүдээс 4,1 дахин их;
  • Бусад ослоор нас барах нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 3,8 дахин их;
  • Үйлдвэрлэлийн осолд мөн л эрэгтэйчүүд зонхилон өртдөг байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв”-ийг анх удаа байгуулж,  2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу “Олон улсын гэр бүлийн өдөр” нээлтийн ёслолын хийлээ. 

Энэхүү төв нь дараах үйлчилгээг иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

  • Судалгаа, шинжилгээний ажил;
  • Сургалт зохион байгуулах;
  • Ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллах;
  • Биечлэн болон утсаар хууль эрх зүй, нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажлын 8 цагаар өгөх юм. 

Тус жишиг төвийн үйл ажиллагааг төр, төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд цаашид эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний сүлжээ үүсгэж ажиллах юм.

Дээш