Эрэгтэйчүүдэд нийгэм- сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх арга зүйн сургалт зохион байгуулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн оны 03 дугаар сарын 14-ний
өдөр анх удаа “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний
чуулган зохион байгуулагдаж, төр, төрийн бус байгууллага, олон улсын
байгууллагын 800 гаруй төлөөлөгчдийн санал дүгнэлтийг тусгасан зөвлөмж гарсан.
Зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
“Эрэгтэйчүүдэд зориулсан нийгэм, сэтгэлзүйн цогц үйлчилгээг тодорхойлох
үйлчилгээний аргазүй, аргачлал”-ыг боловсруулж, 21 аймаг, 9 дүүргийн төр,
төрийн бус байгууллагын 70 гаруй мэргэжилтэнд НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын
хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр эрэгтэйчүүдтэй ажиллах арга зүйн 2 өдрийн
сургалтыг эхлүүллээ.
Сургалт нь гэр бүл ялангуяа эрэгтэйчүүдийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр,
төрийн бус байгууллагыг нэгдсэн чиглэл, арга зүйтэй болгох, улмаар улсын
хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.