ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ - “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг цахим хичээл болгох чиглэлээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдах Хамтарсан багийн үндэсний сургалтад ашиглагдах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2022 оны А/23, А/27 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ыг цахим хичээл болгох чиглэлээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын норматив”-ын дагуу 3 түвшний үйлчилгээ тус бүрээр хэрхэн санхүүжилт авах арга хэлбэрийг ойлгомжтой энгийн хичээл болгон бэлтгэх, Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 765 Хамтарсан багийн 5744 гишүүд, Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны нийгмийн ажилтнаас үзүүлэх үйлчилгээний зардлыг тооцох чадавхтай болгох системчилсэн арга зүйг боловсруулна.
- Дээр дурдсан ажлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Байгууллагын чадавхи:
- Гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийг хохирогч хамгаалах чиглэлээр ажилласан байх;
- Гэр бүл, нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан;
- Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан;
- Өмнө энэ чиглэлээр тус яам болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан бол давуу тал гэж үзнэ.
Хэлний ур чадвар:
- Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд тухайн байгууллагын 1-с доошгүй хүн нь эзэмшсэн байх.
Мэргэжлийн ур чадвар:
- Удирдан чиглүүлэх, манлайлах;
- Сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байсан;
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
- Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,
Засгийн газрын II байр,
Харилцах утас: 51-261415.