“ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ–2022” хөтөлбөрийн оролцогчид ахмад настны үндэсний төвд зочиллоо
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент- 2022” хөтөлбөрийн оролцогчид болон Монголын Скаутын холбооны төлөөлөл болох 30 гаруй хүүхэд энэ амралтын өдрөөр буюу 2023 оны тавдугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг Ахмад настны Үндэсний төвд зочиллоо.
Тус төвд өнөөдрийн байдлаар 170 гаруй ахмад үйлчлүүлж байгаа бөгөөд 40 гаруй ахмад байнгын асаргаатай байна. Хүүхдүүд ахмадуудад зориулсан урлагийн тоглолт үзүүлж, гар урлалын бүтээл урлан, мод тарьж нэг өдрийг өнгөрүүллээ.
Төвийн үйлчлүүлэгчид хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд талархаж байгаагаа илэрхийлэн гар урлал, дурсгалын зүйлс бэлэглэн цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Дээш