Зорилтот өрхүүдэд хийсэн үнэлгээний дүнг хэлэлцэв
ХНХЯ нь МУЗН-тэй хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд “Төгсөлтийн аргачлал” туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Төгсөлтийн аргачлал” туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй зорилтот өрхүүдэд нийгмийн идэвх оролцоог сайжруулах, тухайн иргэний ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийг санал болгож түүнд нь зохих дэмжлэг үзүүлэх зорилгоор АЙРИМ судалгааны байгууллагаар зорилтот өрхөд тохирох аж ахуйн үйл ажиллагааны хувилбар болох бизнесийн чиглэл, хөдөлмөр эрхлэхэд бэлэн байдлын үнэлгээг (профайлинг) тодорхойлох судалгааг хийлгэж хамтран ажилласан.
АЙРИМ судалгааны байгууллагаас судалгааны тайланг танилцуулав. Тайланд:
• Зорилтот өрхөд тохирох аж ахуйн үйл ажиллагааны хувилбар болох бизнесийн чиглэл
• Хөдөлмөр эрхлэхэд бэлэн байдлын үнэлгээг тодорхойлох байдал (профайлинг)
• Өрхүүд хамтран эрхлэх бизнесийн багцуудыг тодорхойлсон байдал
• Бизнес тус бүрийн нэмүү өртгийн шинжилгээний үр дүн, үйлдвэрлэлд ажиллах хүч, түүнд тавигдах хамгийн бага ур чадвар, үйлдвэрлэлд ашиглагдах хөрөнгө, тэдгээрийн зах зээлийн үнэлгээ, ашгийн шинжилгээний үр дүн, эрсдэлийн шинжилгээ зэргийг тус тус танилцуулсан.
ХНХЯ-ны холбогдох удирдлагууд болон мэргэжилтнүүд, ХХҮЕГ-ын удирдлагууд, МУЗН-ийн зөвлөхүүд, төслийн нэгжийн ажилтнууд, ТББ-ын төлөөллүүд дээрх судалгааны тайлантай танилцаж санал дүгнэлт өгч ажиллаа.
Цаашид судалгааны ажлын тайланд өгсөн санал дүгнэлтийг ашиглан сонгогдсон өрх бүрд тохирох санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдэнд шинэ ур чадварыг эзэмших, хуримтлалтай болгох, хөгжүүлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэл, болон СХД, БЗД, ЧД-ийн Засаг даргын Тамгын газар, хороодын засаг дарга, анхан шатны мэргэжилтнүүд, Монголын улаан загалмай нийгэмлэг үр дүнтэй хамтран ажиллах юм.
Дээш