“Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал” сургагч багш бэлтгэх, чадавхжуулах Говийн бүсийн сургалт зохион байгууллаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал” сургалтын сургагч багшийг бэлтгэх, чадавхийг бэхжүүлэх сургалтыг бүсчлэн зохион байгуулж байна.
Говийн бүсийн сургалт Өмнөговь аймагт зохион байгуулагдаж, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн 16 мэргэжилтэн оролцлоо.
Төсөл нь 2022 оноос хэрэгжиж буй бөгөөд өмнөх сургалтаар бэлтгэгдсэн жендэрийн сургагч багш нар болох Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийн чадавхийг давтан бэхжүүлэх, онол-практик хосолсон зөвлөгөө, арга зүйгээр дэмжих, мөн сургагч багш нар харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлснээрээ тус бүсчилсэн сургалт нь онцлог юм.
Бусад бүсийн сургалтыг 05 дугаар сард төлөвлөөд байна.
Дээш