УРИЛГА - eJob платформд шинээр оруулсан ажил, мэргэжлүүдийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг боловсруулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах

Төслийн нэр: Монгол Улсын Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл

Зөвлөх үйлчилгээний нэр: eJob платформд шинээр оруулсан ажил, мэргэжлүүдийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг боловсруулах  хуулийн этгээдийг сонгон шалгаруулах

Тендерийн дугаар: ОБҮДХЭТ/202303025; C1-CS-2023-4

Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн хүрээнд энэхүү зөвлөх үйлчилгээг санхүүжүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг www.tender.gov.mn  ОБҮДХЭТ/ 202303025; www.mlsp.gov.mn; www.mesp.mn цахим хуудаснаас авна уу.

Доорх шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагаас өмнө хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ. Үүнд:

1.Зөвлөхийн ажлын туршлага, танилцуулга

  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга;
  • Хуулийн этгээдийн үндсэн мэргэжилтнүүдийн товч танилцуулга
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;
  • Шүүхийн тусгай архивын тодорхойлолт

2.Ажлын даалгаварт заасан зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж байсан ажлын туршлага:

  • Тухайн зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй гүйцэтгэсэн ажлын талаарх холбогдох баримт бичиг (Хуулийн этгээдийн боловсруулсан ажил, мэргэжлийн дэлгэрэнгүй тодорхойлолтууд болон хүлээлгэн өгсөн тайлангийн хамт)


Дэлхийн банкны чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлт, оноо:

1.Зөвлөх хуулийн этгээд эд тавигдах шалгуур :

  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, үндэсний ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны тодорхойлолт, ур чадвар хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх түвшинд хамгийн багадаа 5 жилийн ажлын туршлагатай байх ;
  • Ажил, мэргэжил, мэргэжлийн ангилал, ажил үүрэг, шаардлагуудын талаар нарийн мэдлэг/туршлагатай байх ;
  • Зөвлөх нь хөдөлмөрийн эдийн засаг, хүний нөөц болон бусад холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй 2 үндсэн ажилтантай байх бөгөөд сүүлийн 6 сарын хугацаанд нийгмийн даатгалаар баталгаажсан байна ;

2. Зөвлөх хуулийн этгээдийн ижил төстэй гэрээний туршлага:

  • Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх.

Оноо

[20-30]


 

 

 

 

 

[50-70]


/Үндсэн мэргэжилтнүүдийн ур чадвар болон санхүүгийн саналыг эхний шатны үнэлгээнд харгалзахгүй тул нотлох баримт ирүүлэх шаардлагагүй/

Сонирхсон хуулийн этгээдүүд Дэлхийн банкны зээлдэгчдэд зориулсан худалдан авалтыг  санхүүжүүлэх  хөрөнгө оруулалтын төслийн  худалдан авах ажиллагааны 2016 оны журмын III хэсгийн 3.14, 3.16, 3.17-д заасан ашиг сонирхлын зөрчлийн талаарх Дэлхийн банкны бодлогыг дагаж мөрдөнө. 

Зөвлөх байгууллага нь төсөл арга хэмжээг гүйцэтгэх туршлага, чадвараа нэмэгдүүлж бусад хуулийн этгээдтэй түншлэлийн, эсхүл туслан гүйцэтгэх хэлбэрээр хамтран гүйцэтгэх эсэхээ тодорхой зааж өгнө. Түншлэлийн хувьд гэрээг  бүх гишүүд  хамтран хариуцна.  

Нэмэлт мэдээлэл, тодруулгыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудас болон доорх хаягаар 09.00-18.00 цагийн хооронд авна.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, С.Амарын гудамж, Сан бизнес центр, 501 тоот, “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн байр

Цахим шуудан: procurement@mesp.mn; 

Утас: +(976)-75057570;

Хавсралт файл
Гарчиг Татах
1 АЖЛЫН ДААЛГАВАР- eJob платформд шинээр оруулсан ажил мэргэжлүүдийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг боловсруулахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх хуулийн этгээд
Дээш