УРИЛГА - Сонгогдсон мэргэжлүүдийн ажил мэргэжлийн стандартыг боловсруулах зөвлөх байгууллага сонгон шалгаруулах
Төслийн нэр: Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл
Зөвлөх үйлчилгээний нэр: Сонгогдсон мэргэжлүүдийн ажил мэргэжлийн стандартыг боловсруулах зөвлөх байгууллага сонгон шалгаруулах.
Тендерийн дугаар: ОБҮДХЭТ/202303019; C2-CS-2023-11
Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн хүрээнд энэхүү зөвлөх үйлчилгээг санхүүжүүлнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг www.tender.gov.mn /ОБҮДХЭТ/202303019/; www.mlsp.gov.mn; www.mesp.mn цахим хуудаснаас авна уу.
Доорх шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлэх хүсэлтэй байгууллага нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас өмнө хэвлэмэл (цаасаар) хэлбэрээр Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн байранд битүүмжилж ирүүлнэ.
Үүнд:
- Байгууллагын танилцуулга, ажлын туршлага
- Хуулийн этгээдийн гэрчилгээ болон дэлгэрэнгүй танилцуулга
- Хуулийн этгээдийн зөвлөхийн орон тоо, товч танилцуулга
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Шүүхийн тусгай архивын тодорхойлолт.
- Ажлын даалгаварт заасан зөвлөх үйлчилгээг гүйцэтгэж байсан ажлын туршлага (Хуулийн этгээдийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд тухайн гэрээтэй ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан талаарх мэдээлэл)
Зөвлөх байгууллагыг Дэлхийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу дагуу сонгон шалгаруулна.
Дэлхийн банкны чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлт, оноо: • Зөвлөх хуулийн этгээд эд тавигдах шалгуур : Хөдөлмөрийн хуулийн 17.5. дахь зүйлд заасны дагуу “Ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага болон мэргэжлийн холбоод” байна. • Ажил мэргэжлийн стандарт боловсруулсан туршлагатай байх: Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “ Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал ” -ын дагуу боловсруулж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлуулж байсан ажил мэргэжлийн стандартын тоог үнэлгээнд үндэслэл болгоно. |
Оноо [20-30]
[50-70]
|