ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

 “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т  заасныг үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны зарыг олон нийтэд мэдээлж байна. Холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид материалаа ирүүлэхийг урьж байна. 

Нэг. Тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
  • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
  • Төрийн жинхэнэ албанд зүй ёсоор томилогдсон байх
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн албан тушаалын адил ангилалд ажилладаг байх

 Хоёр. Цахимаар ирүүлэх баримт бичиг

  •  Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага өөрчлөгдсөн тул тухайн албан тушаалын тодорхойлолтын “Туршлага” хэсэгт тавигдсан шаардлагад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2, 23.2.3 дахь заалтыг баримтлана.


Гурав. Материал хүлээн авах

Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг tserenlkham@mlsp.gov.mn цахим хаягаар 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Холбоо барих утас:261973


Ажлын байрны жагсаалт 


 

 

Байгууллага

 

Дотоод нэгж

 

Албан тушаалын нэр

Албан тушаалын төрөл

 

Түшмэлийн ангилал

Албан тушаалын ангилал, зэрэглэл

 

Орон тоо

 

1.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Бодлого, төлөвлөлтийн газар

Нийгмийн даатгалын бодлого, төлөвлөлт, нийгмийн хамгааллын хэлэлцээр хариуцсан ахлах шинжээч

 

Гүйцэтгэх

 

Ахлах түшмэл

 

ТЗ-4

 

 

1

 

 2.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын бодлого, зохицуулалт, түншлэл хариуцсан ахлах шинжээч

 

Гүйцэтгэх

 

Ахлах түшмэл

 

ТЗ-4

 

 

 

1

 

 3.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Бодлого, төлөвлөлтийн газар

Нийгмийн хамгааллын судалгаа, өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлал хариуцсан ахлах мэргэжилтэн

 

 Гүйцэтгэх

 

Дэс түшмэл

 

ТЗ-8

 

 

 

1


Албан тушаалын тодорхойлолтыг хавсралт хэсгээс татаж авна уу.
Хавсралт файл
Гарчиг Татах
1 Нийгмийн даатгалын бодлого, төлөвлөлт, нийгмийн хамгааллын хэлэлцээр хариуцсан ахлах шинжээч
2 Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын бодлого, зохицуулалт, түншлэл хариуцсан ахлах шинжээч
3 Нийгмийн хамгааллын судалгаа, өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлал хариуцсан ахлах мэргэжилтэн
Дээш