Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх төслийн нээлт боллоо
Финланд улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр Тэгш Тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” (EPSO) төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
Төсөл Улаанбаатар хотод 2023-2026 онд хэрэгжих бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.
Төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, тэгш оролцоо тэгш боломжийг бүрдүүлэхэд тал бүрийн, ялангуяа Төрийн бус байгууллагуудын оролцоо чухал болохыг онцолоод, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: