"Найз байя" үндэсний аяныг эхлүүллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагатай хамтран “Найз байя” нөлөөллийн аяныг 2023 оны дөрөвдүгээр сарын 27-оос зургаадугаар сарын 08-ны өдрийн хооронд үндэсний хэмжээнд хүүхдийн оролцоотой өрнүүлж байна.
Энэхүү аян нь ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Аяны нээлт өнөөдөр Хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж буюу Битлзийн хөшөөний урд талбайд боллоо.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсролын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын хүүхдийн зөвлөл, Монголын скаутын холбоо, Гүүд нэйборс Олон Улсын байгууллага дэмжин хамтран зохион байгуулж байгаа юм.
Дээш