Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын 11,000 гаруй иргэн Австрали Улсад ажиллаж, амьдарч байна. Мөн цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа тул хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах саналыг манай талаас тавиад байгаа. Уулзалтаар хэлэлцээр байгуулах боломжийн талаар санал солилцсон.
Мөн жендэрийн эрх тэгш байдлыг нийгмийн бүх хүрээнд хэрэгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, хамгаалах үйлчилгээг үргэлж бэлэн, хүртээмжтэй байлгах талаар санал солилцсон. Бүх салбарын гүйцэтгэх түвшин, өөрөөр хэлбэл дундаас доод түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн их харин гүйцэтгэх түвшинд дунджаар 70 орчим хувь, шийдвэр гаргах түвшинд 20 хүрэхгүй хувьтай байгаа юм. Иймд Австралийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “Гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал” хөтөлбөрийг үр дүнтэй өргөжүүлэхэд хамтран ажиллах талаар талууд байр сууриа илэрхийлэв.
Дээш