Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзлаа.
ХНХЯ нь НҮБ-ын Хүн амын сантай залуучуудын хөгжил, хамгаалал болон хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүн амын чиглэлээрх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Залуучуудын хөгжлийн 33 төвийг бүх аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон 3 суманд байгуулаад байгаа юм.
Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Залуучуудын хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэх талаар санал солилцож, харилцан хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дээш