Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний ээлжит кейс хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байрны үйлчилгээнд хамтрагдаж буй хүүхдийн нөхцөл байдал, аймаг, нийслэл дүүргийн кейс шийдвэрлэлт үйлчилгээний явцын мэдээлэл солилцох уулзалт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар ХНХЯ, ГБХЗХГ, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 9 дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нар орон нутгийн хэмжээнд ажиллаж буй чиг үүргийн дагуу хэрэгжүүлж буй ажил үйлчилгээний нөхцөл байдал, кейс шийдвэрлэлтийн үр дүнг танилцууллаа.
Хүүхэд хамгааллын үйлчилгээг дараах 3 түвшинд үзүүлж байна. Үүнд
1. Шуурхай тусламж үйлчилгээ /шуурхай дуудлага авах, аюулын зэргийн үнэлгээ хийх/
2. Хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ /Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, эргэн хэвийн амьдралд нь ороход нь туслах/
3. Урьдчилан сэргийлэх үйлчилгээ /Хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг дахин хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах зорилт бүхий сургалт, нөлөөллийн ажил/
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2023 оны 1-р улирлын байдлаар 26002 дуудлага, мэдээлэл ирсэн. 2404 дуудлагын дагуу кейс нээн ажиллаж 580 кейсд үйлчилгээг үзүүлж, 1824 кейстэй үргэлжлүүлэн ажиллаж байна
Дээш