"Ижоб" системд 13411 ажлын байр бүртгэгдээд байна
Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд 4 дүгээр сарын 13-ны
байдлаар 5288 ажил олгогчийн 13411 ажлын байр, 26501 ажил хайгч иргэн бүртгэлтэй
байна. Тус платформоор дамжуулан нийт 3288 иргэн ажилд зуучлагдаад байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Хөдөлмөр
эрхлэлтийн цахим систем “Ejob” платформыг хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглалтыг
сайжруулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу ажил хайгч иргэн, бүртгэлтэй ажилгүй
иргэн, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байрны захиалга, ажилд
зуучлал, шинэ ажлын байрны мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “Еjob”-д
бүртгэх, системийн баазыг бүрдүүлэх, бүртгэлийг эрчимжүүлэх, сурталчлах арга
хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.
Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний
мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job
matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар,
чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал
болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгож
байгаагаараа онцлог юм.
ТА ӨӨРТ ТОХИРОХ АЖЛЫН
БАЙР, АЖИЛТНАА ЭНДЭЭС ОЛООРОЙ