Олон улсын байгууллагуудтай  хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцох уулзалт хийв

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд Хүүхэд хамгааллын асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг олон улсын байгууллагуудын нөлөөллийн ажил, олон нийтэд чиглэсэн контент, сургалтын талаарх мэдээллийг сонслоо.  

Уулзалтад ХНХЯ, ЦХЯ, ГБХЗХГ,  Дэлхийн Зөн Монгол ОУБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы хүүхдийг ивээх сан, Гүүд нэйборс ОУБ,  Хэвлэлийн хүрээлэнгийн төлөөлөл оролцлоо.  

Оролцогч байгууллагууд өөрсдийн туршлага, цаашид хэрэгжүүлэх нөлөөллийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, олон нийтэд чиглэсэн ижил төстэй нөлөөллийн ажлуудаа уялдуулах,  хэрэгжүүлж буй  аян арга хэмжээний уялдаа холбоог хангах чиглэлээр санал солилцлоо. 

Дээш