"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн өнөөгийн байдал, асуудал, гарц шийдэл"-ийн талаар хэлэлцэв
Хэлэлцүүлгээр төрийн бус байгууллага, эцэг эхийн төлөөллөөс
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд цогц дэмжлэг үзүүлэх төвийн бүтэц, үйл ажиллагаа,
үзүүлэх үйлчилгээг
тодорхойлох бодлогын судалгаа, жишиг загвар”, “Бага насны хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж буй өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал”,
“Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролыг дэмжих, эцэг эхийг
чадавхжуулах чиглэлээр тулгамдаж буй асуудал”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
хөгжлийн тусламж үйлчилгээг сайжруулах, эцэг, эх хүүхдийг чадавхжуулах нь”,
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн өнөөгийн байдал тулгамдаж буй
асуудал”-ыг танилцуулж, санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт
ХНХЯ-ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон
гүйцэтгэгч Ц.Нямсүрэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын 30 гаруй төлөөлөл
оролцлоо.