ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ - “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” жишиг төвийн үйл ажиллагааг сурталчлан таниулах олон нийтийн ТВ, радиог хамтран ажиллахыг урьж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулагдах “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” жишиг төвийн үйл ажиллагааг сурталчлан таниулах олон нийтийн ТВ, радиог хамтран ажиллахыг урьж байна.  

Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд: 

  1. “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” жишиг төвийн сурталчилна.
  2. Хөвгүүд, эрэгтэйчүүдэд чиглэсэн цуврал подкаст бэлтгэнэ.
  3. Бэлтгэсэн цуврал подкастыг олон нийтэд түгээнэ.
  4. Бусад арга хэмжээг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу батлуулна. 

2.   Дээр дурдсан ажлыг бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх  хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэнэ. 

Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

 Байгууллагын чадавхи:  

  • Мэргэжлийн, олон жилийн туршлагатай боловсон хүчинтэй;
  • Орон даяар түгээх чадавхитай;
  • Хүүхэд, залуус, хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж байсан;
  • Нотолгоонд суурилсан нэвтрүүлэг бэлтгэх туршлагатай;
  • Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

Хэлний ур чадвар: 

  • Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинг байгууллагын 1-с доошгүй хүн нь эзэмшсэн.

Мэргэжлийн ур чадвар: 

  • Удирдан чиглүүлэх, манлайлах чадвартай;
  • Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
  • Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
  • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.

Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5, 

Засгийн газрын II байр, 

Харилцах утас: 51-261415.


Дээш