ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ - “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” жишиг төвийн үйл ажиллагааны менежементийг хариуцан гүйцэтгэх
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байгуулагдах “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” жишиг төвийн үйл ажиллагааны менежементийг хариуцан гүйцэтгэх эрэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг ТББ-ыг хамтран ажиллахыг урьж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” жишиг төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
- Төвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө, удирдамж боловсруулж, ХНХСайдын тушаалаар батлуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу хэрэгжилтийг хангана.
- Төвийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилна.
- “Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” үндэсний хэмжээний сургалтыг гардан зохион байгуулна.
- Төвд гэрээтээр ажиллах сэтгэл зүйч, нийгмийн ажилтныг удирдан чиглүүлнэ.
- Бусад арга хэмжээг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу батлуулна.
Дээр дурдсан ажлыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Төрийн бус байгууллагын чадавхи:
- Нийгмийн ажил, үйлчилгээний арга зүйн мэдлэг, туршлагатай;
- Хохирогч хамгаалах чиглэлээр ажилласан байх;
- Гэр бүл, нийгэм, жендэр, хүчирхийллийн асуудлаар бодлого, хууль, хөтөлбөр боловсруулах ажилд оролцож байсан;
- Дээр дурдсан чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан;
- Түүнчлэн эрчүүдийн буруу зан үйлийг өөрчлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан бол туршлагатай бол давуу тал гэж үзэх боломжтой.
- Эрчүүд, өсвөр үе, залуучууд, бэлгийн цөөнх залуучуудад эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, НҮЭМ-ын боловсрол олгох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал гэж үзнэ.
Хэлний ур чадвар:
- Англи хэлийг мэргэжлийн чиглэлээр хэрэглэх түвшинд тухайн байгууллагын 1-с доошгүй хүн нь эзэмшсэн байх.
Мэргэжлийн ур чадвар:
- Удирдан чиглүүлэх, манлайлах;
- Сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байсан;
- Баримт бичиг боловсруулахад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ, тооцоог бие даан хийж дүгнэлт гаргах, холбогдох материалыг бүрдүүлэх;
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх;
- Компьютерын хэрэглээний програмууд дээр чөлөөтэй ажиллах;
- Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхолоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2023 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,
Засгийн газрын II байр,
Харилцах утас: 51-261415.