ОУШХБ-ын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе крочетийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад болон Монгол дахь салбарын захирал Жьюзеппе Крочетийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.
Мөн Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Монгол Улс дахь үйл ажиллагааны стратеги боловсруулснаа энэ үеэр дэд сайдад гардууллаа.
Ноён Жьюзеппе Крочети энэ сарын 10-14 ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, ОУШХБ-ын Монгол дахь салбарын донор байгууллагууд болон засгийн газрын хамтран ажиллагч байгууллагуудтай албан уулзалтууд хийх аж.