ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр анхан шатанд ажилладаг хамтарсан багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр анхан шатанд ажилладаг хамтарсан багийн гишүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд:
1. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах чиглэлээр боловсруулагдсан эрх зүйн баримт бичиг, судалгаа, шинжилгээний тайланг судалж, санал боловсруулна. Үүнд:
1.1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хуулийг дагаж гарсан дүрэм, журам, стандарт.
1.2. Etuslamj.mn болон genderhub.mn байршуулсан судалгааны тайлан, зөвлөмж.
2. Хамтарсан багийн талаар судалгаа хийж, судалгааны үр дүнд тулгуурлан бодлогын удирдамж боловсруулна.
3.Боловсруулагдсан бодлогын удирдамжийн дагуу нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлнэ.
4. Зөвлөх үйлчилгээгээр нийлүүлэх бүтээгдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:
4.1. Зөвлөх үйлчилгээний ажлын явцад 2-оос доошгүй удаа тухайн сонгогдсон газрын Хамтарсан багийн гишүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулж, холбогдох төр, төрийн бус байгууллагуудаас санал авсан байна.
4.2. Зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнг танилцуулах семинар зохион байгуулна.
Зөвлөхөд дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
Туршлага:
- Эрх зүй, төрийн удирдлага, олон нийтийн бодлого боловсруулалтын чиглэлээр магистраас дээш зэрэгтэй;
- Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Үйлчилгээ үзүүлэх чиглэлээр судалгаа хийж, гарын авлага, материал боловсруулж байсан туршлагатай байх;
- Өмнө кейс менежментийн талаар судалгаа, шинжилгээний ажил хийж байсан бол давуу тал болно.
- Багаар ажиллах чадвартай;
- Дүн шинжилгээний баримт бичиг, тайлан илтгэл бэлтгэх, илтгэх чадвартай, судалгаа, шинжилгээний мэргэжлийн программуудыг бүрэн эзэмшсэн;
- Бичгийн хэлний мэдлэгтэй.
Ур чадвар:
- Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, удирдан чиглүүлэх
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээ, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл)-ээ 2023 оны 04-р сарын 03-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 102, утас: 51+261152)