"ТРИО" уран сайхны киног НҮБ-д толилуулна
“ТРИО” УРАН
САЙХНЫ КИНОГ НҮБ-Д ТОЛИЛУУЛНА
Жил бүрийн 3
дугаар сарын 21-нд Дэлхийн Дауны хам шинжтэй тэмцэх өдөр тохиодог. Энэ өдрийг
тохиолдуулан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, өөрөө болон 130 дугаар сургуулийн
тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэмүүлэн нар гол дүрийг бүтээсэн “ТРИО” Монголын
уран сайхны киног НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар чуулганы үеэр буюу
энэ сарын 20-нд НҮБ-ын Женев дэх төвд толилуулах гэж байна.
Энэхүү кино нь “Хэнийг
ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг
хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохыг уриалсан бүтээл юм.
“ТРИО” уран
сайхны киног НҮБ-д толилуулахад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн
бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дэмжлэг үзүүллээ.
Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар
чуулганд Монгол Улс анх удаа бие даасан хэлэлцүүлэг өрнүүлж, модератороор Монголын
Дауны холбооны ерөнхийлөгч В.Ганзориг ажиллана.