"Ижоб" системээр дамжуулан сүүлийн 10 хоногт 555 иргэн ажилд орлоо
Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд 3 дугаар сарын 10-ны байдлаар 2700 ажлйн байр, 17745 ажил хайгч бүртгэлтэй байна. 3702 Ажил олгогч бүртгүүлж, сүүлийн 10 хоногийн хугацаанд тус системээр дамжин 555 иргэн ажилд зуучлагджээ.
Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлсэн тул “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг бүрэн хангаж байгаа зэрэг олон шинэлэг, давуу талууд бий.
Дээш