"Стандарт ба хөгжил" хэлэлцүүлэг зохион байгуулав
Тус яам болон харьяа байгууллагуудын холбогдох газар, нэгж, албан хаагчдад Стандарт, хэмжил зүйн газраас хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт “Стандартчилал, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төсөл, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг танилцуулан, хэлэлцүүлэн санал солилцов.
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж, чанартай төрийн үйлчилгээг мэргэшсэн, чадварлаг хүний нөөцөд тулгуурлан хэрэглэгчдээ хүргэх зорилготой юм.
Дээш