Хөдөлмөр, нийгмийн хамгааллын садй С.Зулпхар НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 3 дугаар сарын 6-17-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо болж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулганд оролцож байна. “Охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн цахимжилтийн үеийн боловсрол, инновац болон технологийн өөрчлөлт” сэдэвт чуулганы ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр зохиогдсон бөгөөд дэд сайд С.Зулпхар оролцож, үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийг нийгмийн сайн сайхныг хангасан, хэнийг ч үл орхигдуулах зарчмын дагуу хөгжүүлж буй туршлагаас хуваалцаж, цахим засаглалыг жендэрийн мэдрэмжтэй байдлаар хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлснийг дурдав.
Түүнчлэн Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр суралцаж буй иргэдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байгаа тул цахим эрин дэх боловсрол ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Girls Code” хөтөлбөр хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.
Дашрамд дурдахад, НҮБ-аас гаргадаг төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Government Development Index” үзүүлэлтээр манай улс 2020 онтой харьцуулахад 18 байраар урагшилсан байна.
Дээш