Төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй L4051/52-MON:"Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийг 2021 оны 7 дугаар сараас эхлэн 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хэрэгжүүлж байна.
Төслийн хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор АХБ-ны Зүүн азийн бүсийн газрын төсөл хариуцсан нийгмийн хамгааллын тэргүүлэх мэргэжилтэн, төслийн багийн ахлагч хатагтай Карин Шелцих 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.
Энэ хүрээнд төслийг хэрэгжүүлэгч байгууллага ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр нар уулзаж, Төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, халамжийн системийн цахимжуулалт болон халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүүлж буй ажлуудын талаар танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн СХД, ЧД, БЗД-ээс Хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагддаг 18-55 насны өрхийн гишүүнтэй 1,500 гаруй зорилтот өрхийг сонгох, амьжиргааг сайжруулах боломжит хувилбарыг санал болгох зах зээлийн судалгаа хийх,шаардлагатай ур чадвар, мэдлэг эзэмшүүлэх, тотвортой орлоготой болох, улмаар ядуурлаас гарахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн чадавхи бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээ бүхий ажлууд хийгдэж байна.
Мөн ажиллах хугацаанд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн ЗДТГ, СХД, ЧД, БЗД-ийн ЗДТГ, Монголын улаан загалмай нийгэмлэг, АйАрЭм судалгааны байгууллага болон төслийн хүрээнд ажиллаж байгаа хувь зөвлөхүүдтэй уулзаж, цаашид ажлын уялдааг хангаж, улам бүр нягт хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.
Дээш