НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 67 дугаар чуулган Нью-Йорк хотноо болж байна
Нью-Йорк хотноо 2023 оны 3 дугаар сарын 6-нд эхэлсэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 67 дугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байна.
Чуулганы нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррэш үг хэлж, охид, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, жендэрийн тэнцвэртэй хөгжлийг хангахын тулд охид, эмэгтэйчүүдийн боловсролыг сайжруулж, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл ба тооны салбарт тэдгээрийн оролцоо, манлайллыг дэмжих ба цахим орчинг охид, эмэгтэйчүүдэд аюулгүй орчин болгох уриалга гаргав.
Манай улс ЭАБК-ын 67 дугаар чуулганы дэд даргаар ажиллаж байгаа бөгөөд чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхийн сацуу сайд нарын дугуй ширээний уулзалтыг даргалж, хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын асуудлаар үндэсний хэмжээнд гаргасан ахиц, үйл ажиллагааны талаар сайн дурын илтгэлээ танилцуулна.
Чуулган 2023 оны 3 дугаар сарын 6-17-нд үргэлжилнэ.