"Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төсөл хэрэгжиж эхэллээ
Хүүхдийг Ивээх Сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг эхлүүллээ. Хүүхэд хамгааллын энэ цогц төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төсөлд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 14 сургууль, 14 хамтарсан баг хамрагдах юм.
Төслийн зорилтот бүлэг нь сургуулиудын 700 багш, ажилтан, 13000 сурагч, 13000 эцэг эх, хамтарсан багийн 112 гишүүн болон орон нутгийн засаг захиргааны ажилтнууд байх юм. Харин төслийн үр шим хүртэгчид нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, сурагчид, эцэг эх асран хамгаалагчид, хамтарсан багийн гишүүд байна.