"Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн төсөлд санал авч байна
“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг хуралдлаа.
Хурлаар “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн төслийг боловсруулж, эхний шатанд ажлын хэсэгт танилцуулан саналаа солилцлоо.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн төслийг бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэх, төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх зэрэг зарим зохицуулалтыг илүүтэй сайжруулах үүднээс шинэчлэн боловсруулсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалтад “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг Засгийн газар батлахаар заасан байдаг.
Тус хуулийн хүрээнд одоо хэрэгжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.
“Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн төсөлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны www.mlsp.gov.mn/ хаягаар санал авч байна
Дээш