Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандах судалгааг хэлэлцэж санал солилцох уулзалтыг зохион байгууллаа
Тус хэлэлцүүлгийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч П.Болормаа нар нээж, зөвлөх Ц.Отгонтунгалаг судалгааны үр дүнг танилцуулав. Уг судалгааг ХНХЯ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ОУХБ-аас техникийн туслалцаа үзүүлэн хэрэгжүүлж байна.
Хэлэцүүлгийн үеэр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл болон ОУХБ-ын олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөрийн хуулийн ахлах мэргэжилтэн Алан Пельс, ОУХБ-ын нийгмийн хэлэлцээ, хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэн Ёнгмо Юн нар байр сууриа илэрхийллээ.
Дээш