Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулав
Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хороо”-ны гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаачид оролцлоо.
“Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зураглал, Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартын олон улсын туршлага” “Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ. Ерөнхий шаардлага стандартын төслийн танилцуулга” “Хүүхдийн хөгжил, хүүхдийн хөгжих эрхийн талаарх олон улсын хандлага”, “Хүүхдийн хөгжлийн талаарх Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалтад хийсэн шинжилгээ” сэдвээр судлаач Т.Булганзаяа, Т.Цэндсүрэн, Б.Гаваа Э.Эрдэнэхишиг нар илтгэл хэлэлцүүллээ.
Дээш