"Цахим нийгмийн даатгал" сэдвээр мэдээлэл өглөө
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох” зорилтын хүрээнд нийгмийн даатгалын 34 үйлчилгээнээс 24 үйлчилгээ (тухайлбал, цахим нийгмийн даатгалын дэвтэр, цахим тэтгэврийн дэвтэр, цахим эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим тайлан, сайн дурын даатгалын цахим гэрээ гэх мэт)-г цахимжуулж, 12 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)-д холбоод байна.
Цахим үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулсан туршлагаа хуваалцах ажлыг зохион байгуулж байна.
Энэ удаад ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, ахлах мэргэжилтэн Ө.Бодьгэрэл нар Боловсрол, шинжлэх ухааны яамны албан хаагчдад “Нийгмийн даатгалын цахимжилт” сэдвээр мэдээлэл өглөө.
Мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны 70 гаруй албан хаагч оролцож, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд албан хаагчдад “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн баталгаажуулах үйлчилгээ үзүүлээ.
Дээш