Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй 2022 оны шилдгүүд тодорлоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдгүүд шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.01.14/ Төрийн ордонд боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” дараах байгууллага, иргэд шилдгээр тодорлоо.

uploaded picture

 “Хөгжлийн бэрхшээлтэй хүний  эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл”-өөр Барилга, хот байгуулалтын яамны дэд зөвлөл

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Ооны шилдэг салбар зөвлөл”-өөр Орхон аймгийн салбар зөвлөл

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага”-аар Нийслэлийн ерөнхий боловсролын 35 дугаар сургууль

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага”-аар П.Н.Шатсины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага”-аар “АПУ” ХК

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн  болон төсөвт, орон нутгийн байгууллага”-аар Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар Орхон аймгийн EBS телевиз

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт”-аар Чингис хааны музей

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн”-ээр Дохионы хэлний багш Б.Саранчимэг

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага”-аар Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо

uploaded picture



Дээш