Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.2-т “… төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ”, мөн тус тогтоолын 2 дугаар хавсралтын 6.3.5-д “Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх” гэж тус тус заасны дагуу Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулав.
Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа enkhmaa@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Хуулийн төсөл болон холбогдох баримт бичгийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.