Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа
Хурлаар Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн нарийвчилсан хуваарь, Аймаг нийслэл дүүргийн нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2023 оны төсвийн хуваарь, Нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардал, даатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2022 оны орлогод тооцох хүүгийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.

uploaded picture
Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулиар нийгмийн даатгалын санд төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг 3,739.3 тэрбум.төгрөгөөр, үүнээс нийгмийн даатгалын санд улсын төсвөөс олгох төр хариуцах иргэдийн тэтгэвэр, шимтгэлийг 545.2 тэрбум.төгрөгөөр, сангийн зарлагыг 3,748.0 тэрбум.төгрөгөөр тус тус баталсан. Нийгмийн даатгалын сангийн 2023 оны батлагдсан төсвийг 2022 оны төсөвтэй харьцуулахад сангийн орлого 13.2 хувиар буюу 438.6 тэрбум.төгрөгөөр, сангийн зарлага 6.7 хувиар буюу 236.3 тэрбум.төгрөгөөр тус тус нэмэгдсэн бөгөөд уг төсвийн нарийвчилсан хуваарийг холбогдох хууль журмыг үндэслэн 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, статистикийн үндсэн үзүүлэлтүүд, төсвийн бодлого, хөтөлбөр, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, өр авлагыг барагдуулах зэрэг бодлого, чиглэлийг баримтлан нийгмийн даатгалын байгууллагуудаар хуваарилав.
uploaded pictureДаатгуулагчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2022 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны санал, тооцоололд үндэслэн 9.8 хувиар тогтоохоор боллоо.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, шимтгэлийн авлагыг барагдуулах замаар орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг хуулиар тогтоосон хугацаанд олгох, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлыг баталсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж, төсвийн сахилгыг ханган ажиллахыг нийгмийн даатгалын байгууллагуудын төсвийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо
Дээш