ЗАРЛАЛ - Төрөөс хүүхдийн эрх, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, хууль тогтоомж, үндэсний өв соёл, уламжлалт зан заншлыг сурталчлан таниулах сургалт арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулах
Төрөөс хүүхдийн эрх, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, хууль тогтоомж, үндэсний өв соёл, уламжлалт зан заншлыг сурталчлан таниулах сургалт арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулах хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Гэрээний хүрээнд дараах ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Үүнд:
- Ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг, эхийн төлөөлөл, сурагчдад зориулсан мартагдсан өв соёл, уламжлалыг сэргээн сурталчлан таниулах сургалт зохион байгуулах;
- Нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд түгээх, үзэсгэлэн зохион байгуулах;
- Нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.
Сонирхсон этгээдэд дараах шаардлага тавигдана. Үүнд:
Туршлага:
- Баримт бичиг боловсруулах, сургалт хөтлөн чиглүүлэх туршлагатай;
- Нэвтрүүлэг бэлтгэх чадвартай.
- Ур чадвар:
- Өв соёл, уламжлалыг сэргээн сурталчлан таниулах сургалт арга хэмжээ, зохион байгуулах, сургалт хөтлөн чиглүүлэх;
- Богино хугацаанд, хурдтай, бие даан ажиллах, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Холбогдох салбарт ашиг сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон этгээд дор дурдсан хаягаар нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлэг (сонирхлоо илэрхийлсэн хүсэлт, холбогдох мэдээлэл)-ээ 2022 оны 09-р сарын 08-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
15160, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Нэгдсэн үндэстний гудамж-5
(Өрөөний дугаар 102, утас: 261152)