Дэлхийн банкны Монгол Улс, БНХАУ, БНСУ хариуцсан захирал хатагтай Мара К.Уорвиктэй санал солилцов
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аюурсайхан Дэлхийн Банкны Хятад, Солонгос, Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара К.Уорвик, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон албаны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, нийгмийн хөгжлийн зорилтод хөтөлбөр хэрэгжүүлэх эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, дэмжих нийгмийн ажлын үйлчилгээг сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хүрээнд салбар дундын уялдааг сайжруулахад хамтын ажиллагаагаа өрөгжүүлэх хүсэлтэй байгаа талаар байр сууриа илэрхийлэв.