Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх хоёр улсын засгийн газрын хамтарсан уулзалт боллоо
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департмент хамтран Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн “Хүүхэд хамгааллын, түншлэлийн компакт гэрээ”-нд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурсан.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Төрийн Департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Олон улсын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Сюзан Снайдэр болон төсөл хэрэгжүүлэгч Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага, Азийн Сан Олон Улсын байгууллагын төлөөлөл бусад албаны хүмүүс оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.